www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/

2003 оны 03 сарын 10 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

“Боловсролын тухай” хуулийн 15 дугаар зүйл, “Дээд боловролын тухай” хуулийн 4 дүгээр зүйл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ :

1. “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг нэгдүгээр хавсралтын, “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг аримтлан төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг 2003 оны 9 дүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/-т даалгасугай.

3. Тогтоосон ангилалын дагуу улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/-т үүрэг болгосугай.

                                                                                                     САЙД            А.ЦАНЖИД 

                                                                   2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1971 дүгээрт бүртгэсэн