www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны улсын мэдээллийн төв сангийн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, орлогыг захиран зарцуулах жура


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны улсын мэдээллийн төв сангийн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, орлогыг захиран зарцуулах журам/
1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 154/201

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 20 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг мөрдүүлж ажиллахыг мэдээллийн төв сангийн захирагч Д.Басандорж-д даалгасугай.

                                                БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                              САНГИЙН САЙД

                                                 С.МЭНДСАЙХАН                                                                Я.ОЧИРСҮХ

                                                2000 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 1519 дугаарт бүртгэсэн.