www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх журам/


МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх журам/
1999 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 62/62

"Газрын тухай" хуулийн 55 дугаар зүйлийн 7 дугаар хэсэг, "Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

"Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

                                                           БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                                       САНГИЙН САЙД

                                                                    С.МЭНДСАЙХАН                                                                Я.ОЧИРСҮХ

                                                                  2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1545 дугаарт бүртгэсэн.