www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах /


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах /
2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 21

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 6-д заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь

1.” Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.”Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам”-ын биелэлтэд хяналт тавьж, мөрдүүлэх арга хэмжээ авч, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Шийрэвдамба/-д даалгасугай.

                                                                              САЙД                                             С.МЭНДСАЙХАН

                                                        2000 оны 2-р сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1547 дугаарт бүртгэсэн.