www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх /


БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх /
1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 зүйлийн 2-р заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын алба (Д.Мягмарсүрэн/-д үүрэг болгосугай.

                                                                                  САЙД                                                    З.БАТЖАРГАЛ

                                                                 1997 оны 3-р сарын 26-ны улсын бүртгэлийн 968 дугаарт бүртгэсэн.