www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНД БҮРДҮҮЛСЭН МЭДЭЭГ АШИГЛУУЛАХ, ТҮГЭЭХ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙ ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУУЛАХ ЖУРАМ


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах /
1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 154/201

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 20 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.“Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдүүлж ажиллахыг мэдээллийн төв сангийн захирагч Д.Басандоржид даалгасугай.

                                                       БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                              С.МЭНДСАЙХАН

                                                                        САНГИЙН САЙД                                        Я.ОЧИРСҮХ

                                                             2000 оны 1-р сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1519 дугаарт бүртгэсэн.