www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тарвага агнах /


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тарвага агнах /
1999 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 103

Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 2,3,7 дугаар заалтыг хэрэгжүүүлэх, Тарвага агналт, арьс бэлтгэлийн ажлыг журамлахтай холбогдуулан ТУШААХ нь:

1.“Тарвага агнах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах албаны орлогч дарга-Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Дамдин, аймгуудын Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Байгаль орчны хяналтын газрын дарга нарт тус тус даалгасугай.

                                               САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             С.МЭНДСАЙХАН

                                                    2000 оны 2 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1547 дугаарт бүртгэсэн.