www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх /


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх /
1999 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 44

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх журмыг 1 дүгээр, сум, аймгаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 2 дугаар, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сангаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй..

                                                               САЙД                                                    С.МЭНДСАЙХАН

                                                           2000 оны 1-р сарын 18-ны өдрийн улсын бүртгэлийн1528 дугаарт бүртгэсэн.