www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //БОНХЯ-ны 2014 оны А-04 тушаалаар хүчингүй болсон/


/БОНХЯ-ны 2014 оны А-04 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам/

2007 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 6

“Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийн 39 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.

                                                                                                   САЙД И.ЭРДЭНЭБААТАР

                                                                             Улсын бүртгэлийн 2007 оны 2687 дугаарт бүртгэсэн