www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам/


БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам/

2007оны 10 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 362

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д даалгасугай.

3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.

                                                                                          САЙД Ө.ЭНХТҮВШИН                                                       /Улсын бүртгэлийн 2007 оны 10 сарын 18-ны өдрийн 2761-рт бүртгэсэн/