www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц/

2006 оны 08 дугаар сарын 24 – ны өдөр

Дугаар 279

Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 21.2, 21.3 заалтууд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн арга, эх үүсвэрийг зохицуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдрийн эмчилгээ хийх журмыг хоёрдугаар хавсралтаар, тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтад заасан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн арга, эх үүсвэрийг зохицуулсан журмыг салбарын төсвийн төлөвлөлтөд мөрдөж ажиллахыг Санхүү эдийн засгийн удирдлага төлөвлөлтийн газар (Д.Чимэддавга)-т үүрэг болгосугай.

3. Эдгээр журмыг өөрийн байгууллагын түвшинд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (О.Сэмэр)-т даалгасугай.

/Уг тушаалын 1-р хавсралтыг ЭМС-ын 2009-180-р хүчингүй болгосон/

САЙД Л.ГҮНДАЛАЙ

Улсын бүртгэлд 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2647 дугаарт бүртгэсэн