www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/

1998 оны 7 дугаар сарын 02 – ны өдөр

Дугаар А172 /167

“Эмийн тухай“ Монгол улсын хуулийн 10.3 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Хүчил төрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах журмыг 1 дүгээр, эмчилгээний зориулалтын хий, түүний баллоныг тээвэрлэсэн тухай актын маягтыг 2 дугаар хавсралтаар, эмчилгээний зориулалтын баллонтой хийг хэрэглэх хадгалах, үеийн бүртгэлийн маягтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба /А. Дамдинсүрэн /, Дэд бүтцийн хяналтын алба / Н. Лхагваа/ - д үүрэг болгосугай.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН                                                          ДЭД БҮТЦИЙН

ХАМГААЛЛЫН САЙД         Ш. БАТБАЯР                                        ХӨГЖЛИЙН САЙД                        С. ЗОРИГ 

Улсын бүргэлд 2003 оны 7- р сарын 22 – ны өдрийн 2225 – рт бүртгэсэн