www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам/


БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам/
2006 оны 06 дугаар сарын 21-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 195

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.

САЙД И.ЭРДЭНЭБААТАР  

Улсын бүртгэлд 2006 оны 06 дугаар сарын 27-ны 2612 дугаарт бүртгэсэн