www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Журам батлах тухай / Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам /


МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ Журам батлах тухай / Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам /
2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 31

Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг 1 дүгээр, ангиллын гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, аялал жуулчлалын байгууллагуудын мэдээллийн цахим сан бүрдүүлэхийг Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т үүрэг

болгосугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                  САЙД Л.ГАНСҮХ

                 Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3017 дугаарт бүртгэгдсэн