www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам/


МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

БОНХ-ийн сайдын 2013 оны 02 сарын 19-ний  өдрийн А-53 дугаар тушаалаар хүчингүйд тооцов

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам/

2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 307

"Ойн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт, "Аж ахуйн нэгж байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох журам" баталсан Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар /М.Тунгалаг/-т ДААЛГАХ нь:

2.1. ойн мэргэжлийн байгууллагын бүртгэл, тооллогыг 2010 онд багтаан явуулж, эрх авсан мэргэжлийн байгууллагуудыг 3 жил тутам аттестатчилж, цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулах;

2.2. шинээр байгуулагдаж буй ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөлгөөгөөр хангаж ажиллах;

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Чиглэл, загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын "Байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл"-ийн Нэг. "Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл" гэсэн зүйлийг бүхэлд нь хүчингүй болгосонд тооцсугай.

              САЙД Л.ГАНСҮХ

             Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3085 дугаарт бүртгэсэн