www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам/


МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД , ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам/

2008 оны 3-р сарын 26-ны өдөр

Дугаар 120/51

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, “Амьтны аймгийн тухай хууль”-ийн 12.3 дахь заалт, “Ан агнуурын тухай хууль”-ийн 7.1, 11.2.1 дэх заалт, “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, ан амьтныг барих, тэмдэглэх ажлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. "Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/-т, амьтныг барьж, тэмдэглэх заавар боловсруулж, батлуулахыг Биологийн хүрээлэн /Ц.Жанчив/-д тус тус үүрэг болгосугай.

                                                       САЙД   Г.ШИЙЛЭГДАМБА                                        ЕРӨНХИЙЛӨГЧ   Б .ЧАДРАА

                                                                   Улсын бүртгэлийн 2008 оны 4 сарын 10-ны өдрийн 2895 дугаарт бүртгэв