www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохио


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах /
2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 88

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2008 оны 7 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д тус тус даалгасугай.

3. Багт зохион байгуулах сургалтын зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.

                                                                                      САЙД Н.БОЛОРМАА

                                                            /Улсын бүртгэлийн 2008 оны 2883 дугаарт бүртгэгдсэн /

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 11 сарын 20-ны өдрийн А/131 дугаар тушаалаар сургалт зохион байгуулах заалтуудыг хүчингүйд тооцсон