www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар/
2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 213

Монгол улсын Засгийн газрын 2000 оны “Хуулийн биелэлтийг зохион байгуулж, хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоолын 3-ын “г” хэсэг дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. “Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөлмөрийн дотоод журам боловсруулахдаа энэхүү “загвар”-ыг хэрэглэхийг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт зөвөлсүгэй.

САЙД С.СОНИН