www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам /


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам /
2003 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 87

“Дээд боловсролын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Профессор, дэд профессор цол олгох үлгэрчилсэн журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /н.Баасанжав/-т даалгасугай.

                                                                                                 САЙД      А.ЦАНЖИД

                                                 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2211 дүгээрт бүртгэсэн