www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/
2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 166

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:

1. “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.СОНИН