www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАРИМ СУМДЫГ ХИЛИЙН БҮСЭД ХАМААРУУЛАХ ТУХАЙ /аймгийн ЗД-ын 2018 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/


/аймгийн ЗД-ын 2018 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр                            Дугаар 195                           Улиастай                                                                                                                                                    

ЗАРИМ СУМДЫГ ХИЛИЙН БҮСЭД ХАМААРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон хилийн бүсэд оруулж өгөхийг хүссэн Асгат, Баянхайрхан сумдын Засаг дарга нарын хүсэлт, ХЦ-ийн 0277 дугаар ангийн захирагчийн саналыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг.Улсын хилийн шугамаас 85 км-т орших Асгат, 91км-т орших Баянхайрхан сумдыг хилийн бүсэд хамааруулсугай.
Хоёр.Хилийн бүсэд хамаарах Асгат, Баянхайрхан сумдын иргэдийг Монгол, ОХУ-ын хилээр нэг удаа нэвтрэх эрхийн үнэмлэхээр зорчих эрх олгохыг Тамгын газрын дарга /Ө.Дашлхүндэв/-т зөвшөөрсүгэй.
Гурав. Хилийн тухай хуулийн заалт нэг бүрийг чанд сахин биелүүлж байхыг Асгат сумын Засаг дарга /Ч.Алтанцэцэг/, Баянхайрхан сумын Засаг дарга /Д.Цэндсүрэн/ нарт даалгасугай.
 

ЗАСАГ ДАРГА                                  Д.БАТМӨНХ