www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн зааг/


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2007 оны 1 дүгээр

сарын 11-ний өдөр                                                                                        Дугаар 09                                                                                             Сүхбаатар сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ   

Газрын тухай Монгол Улсын хуулинд аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газар олгох шийдвэр гаргахаар заасныг хэрэгжүүлэх явцад аймгийн Засаг дарга , Сүхбаатар сумын Засаг дарга нарын газрын харилцааны талаархи бүрэн эрх нь зөрчигдөж буй байдлыг арилгаж нэгдсэн ойлголттой болж тэдэнд үйлчилдэг газрын албаны мэргэжилтэн, газрын даамлын эрхлэх үйл ажиллагааны хамрах хүрээ, зааг хязгаарыг тогтоон мөрдөж ажиллуулах зорилгоор Газрын тухай хуулийн 21.3, 21.4 дэх заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг хавсралт 1-ээр баталсугай.
Хоёр.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, баталгаажуулах тайлагнах журмыг хавсралт 2-оор баталсугай.
Гурав. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Сүхбаатар сумын Засаг дарга Д.Чойжамц, Газрын албаны дарга Д.Батдэлгэрт нарт үүрэг болгосугай.
Дөрөв. Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Гангаад даалгасугай.
 

ЗАСАГ ДАРГА                                                                Ж.БАЯРМАГНАЙ