www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам/


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2007 оны 11 дүгээр

сарын 21-ний өдөр                                                                                        Дугаар 510                                                                                            Даланзадгад 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ   

“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “л”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 7.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг.“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгжид тавигдах үндсэн шаардлага”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр.Дээрх журам, шаардлагыг хэрэгжүүлэн ажиллахыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс /О.Бадарч/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
Гурав. Дээрх журам, шаардлагын хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга, Мэргэжлийн Хяналтын газар /Б.Буяннэмэх/-т даалгасугай.

   
Хавсралт: 5 хуудастай
 

ЗАСАГ ДАРГА                                             С.ЭРДЭНЭБАТ