www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ


БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

2008 оны 03 сарын 04 өдөр Булган

Дугаар 60
Засгын газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Булган аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын анхны ардын жүжигчин, төрийн соёрхолт Цагааны Цэгмэдийн нэрэмжит болгох саналыг Боловсрол Соёл Шинэжлэх Ухааны Яаманд уламжилсугай.
                                                                ДАРГА                                                       Ц.ЭНХБАТ