Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:

“5.3.Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”

2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

“6.3.Ажилтан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “арьсны өнгө,” гэсний дараа “нас,” гэж, “хөрөнгө чинээ,” гэсний дараа “эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ