Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/ 111 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг: “111.6. Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард ногдох төлбөрийг чөлөөлнө. 111.7.Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” 2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: “111.3. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН