Хэвлэх DOC Татаж авах

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 3, 49, 76, 97, 109, 141 дүгээр зүйлд дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зVйлийн 1 дэх хэсгийн 14,15 дахь заалт: "3.1.14."албадан хөдөлмөр" гэж хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг; 3.1.15."байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг." 2/ 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг: "49.4.Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно. 49.5. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно." 3/ 76 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 заалт: "76.1.3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;" 4/ 97 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "97.4.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно." 5/ 109 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "109.6.Энэ хуулийн 109.1-109.3-т зааснаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно." 6/ 141 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15, 16, 17, 18 дахь заалт: "141.1.15.хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох; 141.1.16.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин, механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөхөд мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох; 141.1.17.тахир дутуу болсон болон хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийг 25000-50000 төгрөгөөр шүүгч торгох; 141.1.18. хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох." 2 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 14.1-д "Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлахаас өмнө байгуулна."; 18.1-д "Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох."; 48.2-ийн "хөдөлмөрийн норм норматив тогтоох" гэсний дараа "болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг"; 79.1-ийн "эдлүүлнэ." гэсний дараа "Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна."; 95.4-ийн "байгууллагад" гэсний дараа "болон шүүхэд"; 106.1-ийн "эх" гэсний дараа "эцэг"; " олгоно." гэсний дараа "Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно."; 106.2-ийн "эх" гэсний дараа "эцэг"; 128.1.9-ийн "хөдөлмөрийн дотоод журам" гэсний дараа "хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 27, 97, 106, 113, 141 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "21.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;" 2/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай; 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна." 3/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно." 4/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "27.1.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно." 5/ 97 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;" 6/ 106 дугаар зVйлийн 3 дахь хэсэг: "106.3. Энэ хуулийн 106.1, 106.2 нь хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд нэгэн адил хамаарна." 7/ 113 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "113.2. Монгол Улсад гадаадын иргэн хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар тус тус зохицуулна." 8/ 141 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "141.1.2. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхөн төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;" 4 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1-ийн "Цалин" гэснийг "Хөдөлмөрийн"; 76 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Эх үрсийн " гэснийг "Хүүхдийн"; 131.1.2 дахь заалтын "цалин хөлсийг" гэснийг "үндсэн цалинг"; 76.1.3, 76.1.4, 76.1.5, 128.1.11. дэх заалтын дугаарыг "76.1.4, 76.1.5, 76.1.6, 128.1.12." болгон тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1-ийн "Төрийн өмчит"; 93.1-ийн "эсхүл"; 111.1-ийн "Ажил, үйлдвэрлэлийн онцлогт харшлахгүй тохиолдолд" гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР