Хэвлэх DOC Татаж авах

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1-ийн "хөдөлмөрийн" гэсний дараа "асуудал хариуцсан" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 140.1-ийг "Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна." гэж өөрчлөн найруулсугай. 3 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 95.4-ийн "хөдөлмөрийн улсын хяналтын байгууллага"; 95.7, 99.1, 99.2-ын "хөдөлмөрийн хяналтын алба" гэснийг "хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 137.2-ын "тохируулагч"; 139.1.1-ийн "болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн"; 139.1.2-ын "түүний" гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР