Хэвлэх DOC Татаж авах

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлд "77.3. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно." гэсэн хэсэг нэмсүгэй. . 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР