Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 8 дахь заалт:

“8/цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч.

2/6 дугаар зүйлийн 2-5 дахь хэсэг:

“2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

3.Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно.

4.Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

5.Энэ зүйлийн 2, 3, 4-т заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтооно.”

3/23 дугаар зүйлийн 3 дахь заалт:

“3/тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг аль буруутай байгууллагаар нөхөн төлүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “байлдагч” гэсний дараа “, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч” гэж, 5 дугаар зүйлийн “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.” гэсний дараа “Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.“ гэж, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “генерал,” гэсний дараа “комиссар,” гэж, 4, 6, дугаар зүйлийн “Цэргийн” гэсний өмнө “1.” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/8 дугаар зүйл:

Хэвлэх

“8 дугаар зүйл.Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх

1.Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;

2/20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;

3/байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 2З-аас доошгүй жил цэргийн алба хаасан;

4/байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 2О-оос доошгүй жил цэргийн алба хаасан.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 1О-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:

1/орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;

2/биеийн эрүүл мэндээр;

3/цэргийн алба хаах нас хэтэрч.”

2/10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

“1/байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас;”

3/14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно.”

4/19 дүгээр зүйл:

Хэвлэх

“19 дүгээр зүйл.Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ

1.Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 2О-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд З6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

2.Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

3.Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно.

4.Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 1О дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.”

5.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-ий аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улиралд нэг удаа олгоно.

6.Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.

7.Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно.”

5/23 дугаар зүйлийн 2 дахь заалт:

“2/Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 60000 – 90000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 6 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хорих ял эдлүүлэх” гэснийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх” гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 10, 12 дугаар зүйлийн “Тахир дутуугийн” гэснийг “хөдөлмөрийн чадвар алдсаны” гэж, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “оршуулгын тэтгэмж” гэснийг “нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж” гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 хувиар” гэснийг “80 хувиар” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “1,0 хувиар” гэснийг “1,5 хувиар” гэж, Гуравдугаар бүлгийн гарчиг, 10, 12 дугаар зүйлийн гарчиг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “тахир дутуугийн” гэснийг “Хөдөлмөрийн чадвар алдсаны” гэж, 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11, дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тахир дутуу болсон” гэснийг “хөдөлмөрийн чадвар алдсан” гэж, 11 дүгээр зүйлийн гарчгийн “Тахир дутуу болсныг” гэснийг “Хөдөлмөрийн чадвар алдсаныг” 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “тахир дутуу болж” гэснийг “хөдөлмөрийн чадвараа алдаж” гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “3 сарын” гэснийг “6 сарын” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан” гэснийг “10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан” гэж, “3 сарын” гэснийг “4 сарын” гэж, 20 дугаар зүйлийн гарчгийн “оршуулгын тэтгэмж” гэснийг “Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж” гэж, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Оршуулгын тэтгэмжийг” гэснийг “нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг” гэж, 23 дугаар зүйлийн “дор дурдсан хариуцлага” гэснийг “дор дурдсан хариуцлагыг шүүх” гэж, мөн зүйлийн 1 дэх заалтын “10000-50000 төгрөгөөр” гэснийг “иргэнийг 40000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 60000-100000 төгрөгөөр, байгууллагыг 200000–250000 төгрөгөөр” гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Н.ЭНХБОЛД