Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “энхийг сахиулах” гэснийг “энхийг дэмжих” гэж өөрчилсүгэй.
Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ