


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “цагдаа,” гэсний дараа “шүүхийн шинжилгээний,” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
