Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:

1/171 дугаар зүйл:

Хэвлэх

“171 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх

1.Цэргийн албан хаагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

3.Цэргийн албан хаагч эмэгтэй хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн бол түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна.”

2/172 дугаар зүйл:

Хэвлэх

“172 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа

1.Цэргийн албан хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгоно.

2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.”

3/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

“4/жирэмсний болон амаржсаны тэтгэмж.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох

1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно:

1/Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал;

2/цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.”

2.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.

3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлно.

4.Цэргийн албан хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 5 дахь заалтын “генерал” гэсний дараа “комиссар”, Тавдугаар бүлгийн гарчигт “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны” гэсний дараа “, жирэмсний болон амаржсаны” 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хөдөлмөрийн чадвар түр алдсаны” гэсний дараа “, жирэмсний болон амаржсаны” гэж тус тус нэмсүгэй.

4 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН