


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "цагдаа," гэсний дараа "онцгой байдлын асуудал эрхэлсэн болон" гэж нэмсүгэй
2 дугаар зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "гамшгаас хамгаалах", 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "галын" гэснийг "онцгой байдлын асуудал эрхэлсэн" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
