Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4, 5 дахь хэсэг нэмсүгэй:

"4. Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно.

5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна."

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ