Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 4
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын "Нэг"-ийн 12 дахь заалтын дараа "13.Засгийн газрын II байрны "В" корпусын Зам, тээвэр, аялал жуулчлалын яам байрладаг хэсэг." гэж нэмсүгэй.
2. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны байрны хамгаалалтыг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд
М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД