Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 214
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 32.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын "Нэг"-ийн 13 дахь заалтын дараа "14. Авлигатай тэмцэх газар" гэж нэмсүгэй.
2. Авлигатай тэмцэх газрын байрны хамгаалалтыг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД