Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 10 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.7 дахь хэсэг нэмсүгэй:

“7.7.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр ховор амьтныг агнах, барихтай холбогдсон харилцааг Ан агнуурын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар нарийвчлан зохицуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Амьтны аймгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.3.1, 20.3.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.5 дахь заалтын “аж ахуйн нэгж” гэсний өмнө “нөхөрлөл,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “жагсаалтыг” гэснийг “жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын “5000-10000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “50000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 27.1.2 дахь заалтын “20000-50000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “50000-250000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 27.1.3 дахь заалтын “35000-50000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “150000-250000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 27.1.4 дэх заалтын “35000-50000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “75000-200000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн зүйлийн 27.1.5 дахь заалтын “10000-50000“ гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, “50000-25000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх