Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 01 сарын 20 өдөр
Улаанбаатар хот

АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ариун цэврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “стандарт, дүрмийг баримталж, ариун цэврийн болон мэргэжлийн бусад хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулна.” гэснийг “стандарт, дүрмийг баримтална.” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Н.ЭНХБОЛД