


2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
“10.3.Үндэсний архивын газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.”
Хэвлэх2 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 16.1, 16.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“16.1.Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.”
2/16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“16.3.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.”
Хэвлэх3 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 17.2-ын “төвлөрсөн болон орон нутгийн” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 9.3.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
