Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2003 он, №45)

1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.8 дахь хэсэг нэмсүгэй:

“20.8.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 23.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“23.1.Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР