Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг:

“125.2.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.”

2/127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг:

“127.2.Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.”

3/129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг:

“129.4.Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх