Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 76.1.7, 76.1.8 дахь заалт нэмсүгэй:

“76.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;    

76.1.8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Хэвлэх