Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2012 оны 12 сарын 28 өдөр                                                                                                                                         Төрийн ордон, Улаанбаатар хот

 

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫНТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР

ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “зөвшөөрөл шинээр олгохыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” гэснийг “зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл” гэж өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  З.ЭНХБОЛД