Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.1.11 дэх заалт нэмсүгэй:

 "3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг."

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтын "энэ хуулийн 8.1” гэсний дараа “, 8.2, 8.3" гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг:

"18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал,  сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно."

2/21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг:

"21.2.Энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендер шалгаруулалтын дагуу байгуулагдсан, эсхүл жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй.

3/26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг:

"26.3.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана."

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18–ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                             Д.ДЭМБЭРЭЛ