Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, мөн зүйлийн 23.3.1 дэх заалтын “түүхий эд” гэсний өмнө “хүнснийхээс бусад” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтын “экспортлох эрх бүхий үйлдвэр” гэсний өмнө “шаардлагатай бол” гэж  тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “6.2.Хорио цээрийн улсын хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага /цаашид "хяналтын байгууллага" гэх/, хилийн боомт, гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “шошго жинхэнэ эсэхийг” гэснийг “шошго нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “мал эмнэлэг, ургамлын” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД