Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18.1.10 дахь заалт нэмсүгэй:

18.1.10.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн “улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэсэн 18.1.8 дахь заалтын дугаарыг “18.1.9” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД