Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/192 дугаар зүйл:

Хэвлэх

“192 дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих

1.Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавина.”

2/23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

“5/санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “банкнаас” гэснийг “банк, Хадгаламжийн даатгалын корпорациас” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД