Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

ЗАРИМ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн дор дурдсан хуулиудын дараахь зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

1/Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйл;

2/Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 дахь заалт;

3/Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

4/Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл;

5/Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

6/Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;

7/Төрийн бус байгууллагын тухай хуулийн 21, 22 дугаар зүйл;

8/Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

9/Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

Хэвлэх

10/Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19, 20 дугаар зүйл.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Хэвлэх