Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхтэй байна:

1/төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

2/хууль тогтоомжийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор соёлын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлан гаргах;

3/улсын чанартай болон орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллагын оновчтой сүлжээ, бүтцийг бий болгож ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

4/соёлын байгууллагыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

5/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

6/эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7/олон улсын болон улсын чанартай соёлын арга хэмжээ зохион байгуулах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

8/дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авах

9/соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх;

10/соёлын салбарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх арга хэмжээ авч, аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагыг мэргэжлийн ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх, соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

11/кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

12/соёл судлалыг хөхүүлэн дэмжих;

13/хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох соёл, урлагийн бүтээлийн зэрэглэл, жагсаалт, хэрэгжүүлэх журмыг тогтоох;

14/Монгол Улсад шинээр хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёроос доошгүйг шалгаруулалт хийсний үндсэн дээр улс, аймаг, нийслэлийн төв номын санд худалдан авах. Шалгаруулалт хийх, худалдан авах журмыг Засгийн газар тогтооно;

15/түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

16/утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастныг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

                        17/ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

                        18/дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

                        19/соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

                        20/хуульд заасан бусад бүрэн эрх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “холбогдох” гэснийг “төв” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “Соёл, урлагийн хороо,” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 131дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД